ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө

2021 оны 11-р сарын 17 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7gh2b

Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг  үнэлж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Пүрэвдоржийн Энхтамир, Пүрэвсүрэнгийн Янжиндулам нарт  10 сарын 22-ны өдөр тус төвийн Эрдмийн зөвлөлийн хурлаар “Клиникийн Профессор” цол хүртлээ.

П.Энхтамир нь АУ-ны магистр, Зөвлөх зэрэгтэй эмч бөгөөд  2005 оноос эхлэн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиник болон Сүрьеэгийн тандалт судалгааны албанд ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний 25 өгүүллэг хэвлүүлснээс 6 нь гадаад өгүүллэг байжээ.

Мөн 2008 онд БНСУ, 2009 онд ХБНГУ, 2010 онд Тайвань, 2018 онд Япон, 2019 онд БНХАУ-д мэргэжил тус тус дээшлүүлсэн байна.

Харин Тэргүүлэх зэрэгтэй эмч П.Янжиндулам нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 16 жилийг ХӨСҮТ-д Сүрьеэгийн тандалт судалгааны албанд хяналтын эмчээр ажиллаж байгаа аж. Мөн Вьетнам, Филлипин, Тайланд, Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх