НЦУГ: “Эргүүл” тусгай арга хэмжээ зохион байгуулж, 20 зөрчил илрүүлжээ

2021 оны 11-р сарын 17 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
257349535_1790226811170726_783599631407248908_n

НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 1 хүнийг олж тогтоон, Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, үйлчилгээний цагийн хязгаар зөрчсөн зэрэг 20 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан 1 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 18 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх