АТГ:12 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

2021 оны 11-р сарын 11 өдөр, 13 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga

Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна. Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ.

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК,  “Миат”   ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх