Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 08-ны өдөр койнтой холбоотой мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж буй “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл” эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлажээ.