Цар тахлын үеийн урт хугацааны хөл хорио уран бүтээлчдэд хамгийн их халтай байсан гэхэд маргах хүнгүй. Харин хөл хориог БОЛОМЖ болгосон дуучин бол МУСТА С.Бичүү юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд шинэ уран бүтээл гаргаад зогсохгүй өөрийн бүх цаг үеийн шилдэг дуунуудаас бүрдсэн цомгоо гаргаж шүтэн бишрэгчдэдээ өөрийн биеэр хүргэж өгсөн нь хамгийн зөв менежменттэй дуучин гэдэг тодотголыг хүртээд буй.
Завсарлагагүй хичээж, хөдөлмөрлөж байдаг дуучин залуу маань нэгэн “Үл таних бүсгүй”-тэй болжээ. Түүний “Үл таних бүсгүй” нь МҮОНТВ-ын нэвтрүүлэгч Н.Ундрал бололтой.
Дуучин С.Бичүүгийн шинэ уран бүтээл болох “Үл таних бүсгүй” нэртэй цоо шинэ дуу цацагдаж, олны аялах дуртай дууны жагсаалтад нэмэгдлээ. Дууны хэв маяг, хэмнэл, клип олны анхаарлыг татаж буй бөгөөд дууны үг аяыг олонд алдаршсан 30 гарсан бүсгүй дууны шүлгийг бичсэн Я.Отгонбаяр урлажээ. Харин клипэнд УИХ-ын гишүүн Н.Учралын дүү МҮОНТВ-ын нэвтрүүлэгч, Монголын гоо бүсгүйчүүдийн нэг Н.Ундрал, түүний нөхөр загвар өмсөгч А.Чингүүн нар тоглож уг уран бүтээлд өнгө нэмжээ.
Дуучин С.Бичүүгийн “ҮЛ ТАНИХ БҮСГҮЙ”-тэй хэн бэ? Уянгын, хайрын дуугаар охид бүсгүйчүүдийн зүрхийг булааж явж байсан дуучин С.Бичүүгийн шинэ уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү?