УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Биохимийн бүрэн автомат анализатор”, “Цусны хийн анализатор”, 4D ЭХО аппарат, Компьютер /иж бүрдэл/, эмч, сувилагчийн ширээ, сандал, ном, хувцасны шүүгээ, үзлэгийн ор гэх мэт 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг “Эрүүл мэндийг дэмжих төвд” хүлээлгэн өглөө.
-Эрүүл мэндийн төвд их засвар хийх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 2021 оны Улсын төсөвт ЭМЯ-ны багцад 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөв суулгасан юм. Энэ төсвөөр ХУД-ийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийгээд өнөөдөр ашиглалтад оруулж байна. Эрүүл мэндийн байгууллагуудаа анхаарах нь маш чухал. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн ч боловсон хүчин хүрэлцээгүй байдал байсаар байна. Хоёрдугаарт Эрүүл мэндийн төвийн барилгад олон жил засвар хийгээгүй болохоор дулаан алдагдал, цахилгааны хэрэглээнээс шалтгаалсан урсгал зардал нь өндөр гардаг. Тиймээс засварын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Эмнэлгийг өргөтгөх гэхээр газрын асуудал мөн яригдаж байна.
-Иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдлээ-
Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Дэлгэрмаа: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнийхээ багцаас Эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье. Тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдсэнээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна. Манай ЭМТ-ийн барилга нь 1989 оны 10 сард ашиглалтад орсон. Үүнээс хойш их засвар хийгдээгүй. Барилгын сантехникийн шугам хуучирсан, эмч нарын үзлэгийн өрөө байрны хүрэлцээ муу байдаг. Цаашид дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангасан жишиг эмнэлэгтэй болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд сая уламжиллаа.