Энэ жил Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жил, мөн долоон сумын тэгш ой тохиож байгаа ч “Ковид 19” цар тахлын улмаас бид түүхт ойгоо албан ёсоор тэмдэглээгүй. Гэсэн ч ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн зарим ажлуудаа хойшлуулалгүй хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулж буй “Өвөрхангай аймгийн түүх, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Аймгийнхаа 90 жилийн түүхэн дэх ололт, амжилтаа дүгнэж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар оновчтой санаачилга дэвшүүлэн шийдэл гаргах зорилготой уг хуралд УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцож байна.