БНСУ-аас зочин профессорын баг уригдан ирж ажиллаж байна

2021 оны 10-р сарын 29 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
02_Z3yBnCf

Дэлхий дахинд тархсан коронавируст /КОВИД-19/  халдвар буурахгүй байгаагаас эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээр нэмэгдснээс гадна гадаад орнууд хилээ хаасан байдалтай байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх боломж хаагдсан байна.

Иймд эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх  хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлээд байна.

Зочин профессорын баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоногийн хугацаанд төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад танхим, цахим хосолсон сургалтуудыг орохоор төлөвлөж байна.

Түүнчлэн туршлагаа хуваалцан, ажлын байрны эмнэл зүйн сургалтууд зохион байгуулж, эмчилгээ, оношлогоо хийх юм.

2021 оны 10 сарын 29-ны өдөр профессор Ким Сан Хён, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран  ходоодны мэс засалд амжилттай оролцлоо.

Харин маргааш буюу 10 сарын 30-ны Бямба гарагт Коронавируст (Ковид-19) халдварын үеийн батлагдсан тохиолдолд үзүүлэх эх нярайн  тусламж , үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Коронавируст (КОВИД-19)-ын халдварын үеийн эх нярайн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим сургалтыг профессор Хан Вүн Хо, Чой Гү Ёон нар зохион байгуулах гэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх