Их Британи “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын улаан жагсаалтдаа үлдсэн долоон орныг ирэх даваа гаргаас хасахаар боллоо гэж тус улсын Тээврийн сайд Гранд Шэппс пүрэв гарагт мэдэгджээ.
Ингэснээр 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Эквадор, Доминикан, Колумби, Перу, Панам, Хаити, Венесуэлээс Их Британид ирэх вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс зочид буудалд тусгаарлагдах шаардлагагүй болох юм. Гэхдээ халдварын тохиолдлын тоо өссөн орнуудыг нэмж оруулах шаардлага үүсэж болзошгүй тул улаан жагсаалт гаргах тогтолцоог хэвээр үлдээж, зочид буудлын өрөөнүүдийг бэлэн байдалд хадгалах ажээ.
Үүнээс гадна “COVID-19”-ийн вакцины баталгааг нь хүлээн зөвшөөрөх орнуудын жагсаалтад даваа гаргаас 30 орныг нэмж оруулах бөгөөд ингэснээр ийм орнуудын тоо 135-д хүрэх юм.