Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээжээ

2021 оны 10-р сарын 27 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police
Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай ‘Б’ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.
Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (64.119.18..***)
    2022/03/20 19:59

    Өөөө ямар балиар хүүр вэ хүн гэмтээгээд хаячихлаа шүүдээ гэмтэл дараа нь маш хэцүү хүнийг тамлаад.хаячихлаа шүүдээ.Хэзээ хойно ямар их өвддөг гээч бараг өдөр бүр.өвдөнө тэр тэгээл явчихдаг юм билээ өөрөө л зовож шаналажүхэх шахдаг тийм болохоор хулгайчаар саын эмчлүүлж ав бас нөхөнтөлбөр,эм тариа , ажлаа хийж чадахгүй болсон тул нөхөн төлбөрмаш сайн гаргуул.Дараа нь өөрөө их зовдог юм байна шүү.Би одоо 7 жил гаранёстойзоврж байна дандаа өвчин намдаах хэрэглэж бдг үнэн хэцүү шүү.

    (0) (0)
  2. зочин
     (103.26.195.***)
    2022/03/15 21:24

    Үнэн гайтай согтуу хүүрнүүд юмаа архичин новшнуудыг 6 сар албадан хөдөлмөр хийлгэ ,хүн гэмтээсэн бол эрхийг нь хас мөн шоронд хий

    (0) (0)