Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснийг “Багануур” ХК-ийн хамт олон дэмжиж, 9 жилийн хугацаанд нэг сая мод тарихаар боллоо. Уурхайчид “Нэг ажилтан нэг мод” уриатайгаар 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 1200 ширхэг хайлаас суулгалаа. Компанийн зүгээс мод тариад орхих биш арчилж, тордож ургуулахад анхаарал хандуулан урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас мод ургуулахад тохиромжтой. Багануур компанийн урт хугацааны төлөвлөгөөнд жил бүр тариалах модныхоо үрсэлгээг дотооддоо бэлдэх, тарьж ургуулсан модны арчилгааг хийхэд шаардлагатай хашаа хайс, гүний худаг зэргийг бэлтгэхээр төлөвлөжээ.
Уурхайчид 1 сая мод тарина
2021 оны 10-р сарын 27 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )