Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт энэ оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид нь:
1. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна.
2. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
3. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.