Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

2021 оны 10-р сарын 26 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
247081721_3749926335233109_1085989680725972019_n_20211026093945

Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг  жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна.  Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ. Тухайлбал:

  • Багануур дүүргийн 1,                                                                                       (1)
  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22,                                                         (8)
  • Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26,            (15)
  • Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29,                                                (6)
  • Сүхбаатар дүүргийн 1, 11, 18,                                                                          (3)
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21,                                         (10)
  • Чингэлтэй дүүргийн 7, 19                                                                                 (2)
  • дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна.

Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх