БНСУ дахь ХНХҮТ БНСУ-ын “Глобал лидер ассет” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 10-р сарын 21 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
247353003_955015871757401_536025454230625888_n-750x500

2021 оны 10 сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд Төвийн дарга Д.Баярмандах, БНСУ-ын “Глобал лидер ассет” ХХК-ийн захирал Гил Мин Сү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд “Глобал лидер ассет” ХХК нь хөдөлмөрийн гэрээт иргэд болон монгол иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлэх, хөнгөлөлт эдлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр “Глобал лидер ассет” ХХК-иас ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт нэн шаардлагатай байгаа 2 ширхэг компьютер бэлэглэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх