Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургуульд байрлаж байна

2021 оны 10-р сарын 21 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
246516735_2181742938635232_2814670025118068791_n
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/326 тоот захирамжийн дагуу энэ сарын 21-24-ний өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургууль дээр цэрэг татлага явагдана.
Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж, УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллаж байна.
Цэргийн албанд татагдаж байгаа залуусын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг, шинжилгээ хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдахыг залуустай уриалъя.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх