“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 18 дугаар бага хуралд гадаад, дотоодын эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүллээ

2021 оны 10-р сарын 16 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
xwy5a

ЭМЯ, Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын вирүс судлалын нийгэмлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 18 дугаар бага хурлыг  /2021.10.04 /  Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус хуралд  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Академич П.Нямдаваа, НЭМҮТ-ийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг, Австрали улсаас Профессор Ким Мулхолланд, БНСУ-ын ӨХТ-ийн  Олон улсын харилцааны хэлтсийн захирал Южин Жонг Южин Жонг болон бусад эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэ удаагийн хуралд вирүс судлалын тулгамдсан олон асуудлууд, тэр дундаа өнөөгийн тулгамдаад буй КОВИД-19 халдварын нөхцөл байдал, холбогдох нийгмийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтанд шийдвэрлэх ач холбогдол бүхий гурван  лекц, 13 илтгэл хэлэлцэгдлээ.

Мөн  БНСУ, Австрали улсын  мэргэжлийн байгууллагын эрдэмтэд оролцон лекц, илтгэл хэлэлцүүллээ.

Arslan.mnЭнэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ, “Өнөөдөр эрүүл мэндийн шинжлэх уханы салбарт өөрийн оюун ухааныг сорин, эрдмийн хамт олонтойгоо бүтээн туурвисан судалгааны ажлын үр дүнг шүүн хэлэлцэх уламжлалт үндэсний  бага хурал болж байна. Өнөөдөр бид  Монголын вирүс судлалын салбаруудын шилдэг бүтээлүүдээс дээжлэн эмхэтгэж та бүхэнд “ Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн тусгай дугаараар толилуулан хүргэж байгаадаа баяртай байна.

Энэхүү сэтгүүлд хэвлэгдэн буй бүтээлүүд нь шинжлэх ухааны орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр олон улсын түвшинд хийгдсэн, Монгол улсын хүн амын эрүүл мэнд, вирүс судлалын  тулгамдсан асуудлыг олон талаас нь хөндөж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоогоор хангасан, судлаачдын анхаарлыг татсан шинэ ажлууд юм.

“ВИРҮС СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” Үндэсний 18 дугаар бага хуралд шилдэг бүтээлүүдээ шүүн хэлэлцүүлж буй эрдэмтэн судлаачид, тэдний баг хамт олон болон хурлаа амжилттай зохион байгуулж буй Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн хамт олон, сэтгүүлийн редакцид талархал илэрхийлж, амжилт хүсье.” гэсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх