БНСУ-ын Засгийн газраас шийд гарвал хөдөлмөрийн гэрээт иргэдийг 2019, 2020, 2021 онд бүртгүүлсэн дарааллаар хүлээж авна

2021 оны 10-р сарын 15 өдөр, 15 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240656367_1764903933692962_754284598301464581_n-601x750

Өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэтэй уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлуудаар ярилцсан билээ.

Энэхүү уулзалтын үеэр Д.Баярмандах дарга 2019, 2020 онуудад хөдөлмөрийн гэрээт ажилтнаар бүртгүүлж, солонгос хэлний болон ур чадвар, эрүүл мэндийн шалгалтандаа тэнцэн Солонгос улсад ирэхээр бүхий л бэлтгэлээ хангаад хүлээж буй иргэдийн талаар БНСУ-ын албан ёсны байр суурийг тодруулж гэрээт иргэдийг хэзээнээс хэрхэн хүлээн авах талаар асууж сонирхлоо.

АҮХНХЭГ-ын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэ “2019-2020 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар сонгон шалгаруулалтдаа тэнцэн хүлээгдэж буй иргэдийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа ч ковид цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаагаас  шалтгаалан БНСУ-ын Засгийн газраас шинээр ирэх гэрээт ажилчдын хилээр нэвтрүүлэх хугацааг хойшлуулсан хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас шийдвэр гарвал БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам гадаадаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 2019, 2020, 2021 онд бүртгүүлж тэнцсэн дарааллын дагуу хүлээн авна. Солонгос улс нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх тухай “Санамж бичиг” байгуулсан илгээгч 16 улс орноос одоогийн байдлаар зөвхөн тогтвортой нөхцлөөр дахин ирж ажиллах гэрээт ажилчдыг цөөн тоогоор хэдхэн улсаас хүлээн авч байна. Монгол Улсаас энэ хугацаанд нийт 36 иргэн тогтвортой нөхцлөөр ажиллахаар ирсэн. Зорчигчид хилээр нэвтрээд 48 цагийн дотор Ковид-19 өвчний илрүүлгийн PCR шинжилгээнд хамрагддаг. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн 8 дугаар сарын 17-ны өдөр тогтвортойгоор 9 хүн ирснээс 1 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Цаашид PCR шинжилгээний чанар, баталгаан дээрээ анхаарах нь зүйтэй болов уу? Одоогоор бид ирэх 11 дүгээр  сарын дундуур тогтвортой нөхцлөөр дахин ирэх гэрээт ажилчдаа хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх