Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар:
– Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
– Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
– “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
– Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
– Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
– Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.