Бусдаас 35 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ

2021 оны 10-р сарын 12 өдөр, 14 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авахаар иргэн Э нь бусдад 35 сая төгрөг өгч залилуулсан гэх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 25 настай Ч гэгчийг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг байр, орон сууц худалдан авах тохиолдолд байрны гэрчилгээ, холбогдох баримт бичгийг нягталсны үндсэн дээрээс төлбөр тооцоогоо хийж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх