Эмнэлгүүдийн 41 хувьд эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн байна

2021 оны 10-р сарын 11 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20211011_092004-1-71zwpu2vg6uyccj8rmoniz2pt0jpybd8r9qibrf1su8

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа.

Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ.

 Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ноогдож байгаа бөгөөд эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул 1 хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт, хатгалтын тоо олон байгаа нь орны эргэлтийг удаашруулах шалтгаан болж улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нарын ачааллыг нэмж байна.

Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохимолоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан нөхцлүүд тогтоогдсон байна.

Тиймээс Нэгдсэн штабаас Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомолоор нэмэгдүүлэхгүй байх, салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах, шинэ менемент хийх тал дээр анхаарч ажиллахаар боллоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх