Нийслэлийн Багануур дүүрэг төрөх эмнэлэгтэй боллоо

2021 оны 10-р сарын 08 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
244816229_418125206489271_3437283860440296333_n
Багануур дүүрэгт олон жил хүлээгдээд байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд Ковидын халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрдлээ
.
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг байдаг. Ялангуяа цар тахлын энэ эгзэгтэй цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай бөгөөд хүртээмжтэй болгож, шинэ шатанд гаргахын төлөө Шадар сайдын хувьд, тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа С.Амарсайхан гишүүн энэ үеэр илэрхийллээ.
Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр болсны зэрэгцээ өнөөдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 аппарат, түргэвчилсэн оношлуур 1000 ширхгийг нийлүүлсэн юм.
244783437_418125263155932_233651930182896734_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх