Ирэх онд шинээр Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар Ойн агентлаг, боловсролын салбарт хийх шинэчлэлийн хүрээнд Боловсролын агентлаг бас шинээр байгуулна.
Төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг “И-Монголиа”-гийн дэргэд И-Академи байгуулахаар төсөвт суулгажээ. Ингэхээр хоёр яам, хоёр агентлаг шинээр байгуулна гэсэн үг.