Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

2021 оны 10-р сарын 07 өдөр, 09 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
244465770_4763890900302359_3926286561282080873_n
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна.
Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар багш ДАШТ-ий 11 медальтанаа төрүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх