Сангийн яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2021 оны 10-р сарын 04 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sssssssssss

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүллээ. Мөн ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Сангийн яам салбарын байгууллагууд дэмжиж өнөөдөр СХД-ийн 24-р хороо Бумбатын булаг орчимд мод тарилаа. Энэ жил Сангийн яам үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан сангийн яамны хамт олон 110 мод суулгалаа. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх