Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэдийг ургац хураалтын ажилд хамрууллаа

2021 оны 09-р сарын 28 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hunsss
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас намрын ургац хураалтад оролцох иргэдийг ХХҮЕГ болон нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар дамжуулан бүртгэж, холбон зуучилж ажиллаж байгаа. 9 дүгээр сарын 24-ний байдлаар 14 мянга гаруй иргэдийг ургац хураалтын ажилд хамруулаад байна.
Тодруулбал, давхардсан тоогоор нийт 4135 хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэд, 8 аймгийн 1131 бүртгэлтэй ажилгүй иргэн, 10 аймгийн 3092 ажил хайгч иргэд, 10 аймгийн 5531 нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ургац хураалтын ажилд холбон зуучлав.
Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Булган, Төв, Хөвсгөл, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг зэрэг ургац хураалтын бүс нутагт 16 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 922 суралцагч “Намрын ургац хураалтын ажилд” оролцож байгаа юм.
Иргэд өдрөөр болон 14 хоног хүртэл хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд 18-60 насныхан хамрагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх