Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 09 сарын 27-ны 20 цагаас 09 сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө сэрүүсэж 3-5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 3-5 градус дулаан байна.