Чөлөөт бөхийн ДАШТ ирэх сард Осло хотноо болно

2021 оны 09-р сарын 24 өдөр, 09 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ch_large

Монголын чөлөөт бөхийн холбооны шилдэг тамирчид 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорино.

ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдаан энэ сарын эхэнд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийн “Champions Camp”-д болж тодруулсан билээ.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх