ЦАСАН ХҮН таны сэтгэл рүү өнгийнө

2021 оны 09-р сарын 20 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
цас

Хатуурхал хүний сэтгэлийг царцааж, хэзээ ч хайлахгүй, мөсөн далай болгож ч мэдэх! Гэхдээ л сэтгэлээ мөс болгох уу, эсвэл хайлуулах уу гэдэг тухайн хүний тэсвэр тэвчээр, хатуужлаас л шалтгаалах биз ээ.

Гэрийн ноён нуруу, тулах багана болох эцэг “цасан хүн” болж хувирах нь хүүхдүүдийнхээ сэтгэлийг хөргөж, итгэлийг үгүй хийж, хөндий нэгэн болгон хувиргаж буй дүр зургийг та өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “ЦАСАН ХҮН” киноноос олж харах болно.

Өнөөгийн нийгэм маш олон “ЦАСАН ХҮН”-ийг бий болгож байна. Бие биенийхээ дотоод ертөнцийг сонсохгүйгээр, ганцаардуулж, сэтгэл гутралд автсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүс олширч байгаа нь эмзэглэм. Энэ эмзэглэлийг харуулж найруулагч Б.Батбаатар драм, уран сайхныг хослуулан “ЦАСАН ХҮН” киног бүтээжээ.

Тус уран бүтээлд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Гавьяат жүжигчин ЖОюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.ЯлалтД.Мөнхтөмөр, Д.Оюунтуул, А.АлтанхуягО.Санданпүрэв нар гол дүрд нь тоглож, дүрээ амилуулсан нь киног улам ч үзүүштэй болгосон байна.

“Цасан хүн” уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат ажилласан бол дууг “Мотив” хамтлагийн Сайнаа буюу Б.Сайнцогт амилуулжээ.

Тоонот пикчерс-ийн гурав дахь уран бүтээл болох “ЦАСАН ХҮН” уран сайхны кино нь “Ковид-19″ цар тахалын улмаас нээлтээ даруухан хийсэн бөгөөд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч байна.

Та хэн нэгнийг сэтгэлийнхээ гүнд хийгээд мартсан юм биш биз дээ. Яг л өвлийн сайхан нар ээсэн нэгэн өдөр ойн дунд цасан хүн хийгээд мартдаг шиг..! Та “ЦАСАН ХҮН”-тэй хамт сэтгэл рүүгээ өнгий.

Н.Чинзориг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх