Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах асуудлаар Дархан-Уул аймагт ажиллаж байна

2021 оны 09-р сарын 20 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
241573401_1057146818447765_3004493619017808269_n

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ болон ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг асуудлаар яамны болон их сургуулиудын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Дархан-Уул аймаг дахь ШУТИС 3000, ХААИС 2000, АШУҮИС 2000 оюутныг бүрэн хүчин чадлаараа ашиглах боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар ШУТИС 1102, ХААИС 444, АШУҮИС 879 оюутантай байна. Иймд хичээлийн байрын хүчин чадал, нөөц боломжид суурилан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

Аймагт их сургуулийн хотхон байгуулахтай холбогдуулан оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, орон нутагт ажиллах багш, ажилтанд тэтгэмж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал их сургуулиудын хотхон байгуулах асуудлыг дэмжиж, орон нутгийн зүгээс шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.

242262153_1057146841781096_3718845372737854513_n 241466451_1057147435114370_4348288785294192867_n 242333375_1057146888447758_7802973637859522396_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх