БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мөрөн хотод ажиллаж байна

2021 оны 09-р сарын 20 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
242524599_1057163808446066_1083336790337120054_n
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 2 сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна.
Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд Хөвсгөл аймагт төрийн болон хувийн өмчийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 9 сарын 1-нд бүх цэцэрлэг сургалтаа эхлүүлсэн боловч халдварын улмаас цахимд шилжсэн 8 цэцэрлэг байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 хувийг хүүхдүүд эзэлж байна. 12-17 настай хүүхдүүдийн 91 хувь нь эхний тунд, 79 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд багш нарын 96 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ. Боловсролын байгууллагын ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд үндсэн хоёр багц арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд 11 сумын 50 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллах үеэрээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төслийн батламжийг 35 сургуульд өгсөн. Мөн багш нарыг ажлын байран дээрээ хөгжих боломжоор хангах зорилгоор багш хөгжлийн төвийг сургуулиудад байгуулж байгаа юм. Яг энэ жишгээр бусад аймгуудад ч мөн багш хөгжлийн төв байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх