Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Зорчигчдын 36 нь “Дрийм”, “Вайт хаус” зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80, дагаж гарсан хүүхэд 14, нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байна. Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан бөгөөд нийт 7 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг газардлаа
2021 оны 09-р сарын 19 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )