НӨАТ-ын урамшууллын 2021 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 09-р сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.