Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

2021 оны 09-р сарын 16 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан байна. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, ”Туушин”, “Би Жи” зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх