“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7909 иргэн хандсанаас 6241 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 8,1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 79 хувьд хувьд амжилттай үйлчилсэн байна.
Иргэдээс, эерэг хариу гарч батлагдсан, ойрын хавьтал болсон тул хэрхэн яаралтай тусламж авах вэ, орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд ирээд халдвар авсан бол хаана хандах, түргэвчилсэн шинжилгээ ашиглах заавар, эмийн багцын талаарх мэдээлэл зэрэг лавлагаа, мэдээллүүд зонхилж байна.
Share the post "“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 7909 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэв"