Зуунмод хотын Соёлын төвийг МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болголоо

2021 оны 09-р сарын 10 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
241752029_4348623881853849_4749261652676578657_n

Улсын хэмжээнд жил бүрийн Есдүгээр сарын хоёр дахь 7 хоногийн бүтэн сайн өдрийг “Урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн урлагийн ажилтны баярыг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотын ИТХ-ын шийдвэрээр Зуунмод хотын Соёлын төвийг МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болгосон тухай шийдвэрийг Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл гардуулан өглөө. Төв аймгийн хоёр гавьяатын хувьд энэ л театраас ажил, амьдралын гараагаа эхлүүлэн, эдүгээг хүртэл 50 гаруй жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж, ард олноо баясгасаар байгаа билээ.

Мөн энэ үеэр Зуунмод сумын иргэн Г.Баасанжавыг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, С. Больнямсанг “Ардын авьяастан” цол тэмдэг, Г.Азжаргалыг “Зуунмод сумын Засаг даргын Жуух бичиг” -ээр шагнасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. ZOCHIN
     (153.160.19.***)
    2021/09/18 13:37

    ALIA SALBADAI -NUUD

    (0) (0)