2021 оны 09 дүгээр сарын 06, 07, 08, 09-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1515 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1143 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 24, орон нутагт 1 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 4 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-18
- Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -3 тус тус бүртгэгдсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр -1
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол:
2021.09.06-ны өдрийн 02:00 цагийн орчимд Өвөрхангай аймагт, суудлын автомашин мотоциклтой мөргөлдөж, 1 жолоочийн амь хохирч, 1 жолооч гэмтсэн.
2021.09.07-ны өдрийн 21.00 цагийн орчимд Увс аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.09.08-ны өдрийн 12.00 цагийн орчимд СХД-ийн нутагт том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 зорчигч гэмтэж, 1 жолоочийн амь хохирсон.
2021.09.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн нутагт 2 автомашин мөргөлдөж, 1 жолооч гэмтэж, 1 жолоочийн амь хохирсон.
2021.09.08-ны өдрийн 16.00 цагт Баянхонгор аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
2021.09.09-ний өдрийн 21.00 цагийн орчимд БЗД-ийн нутагт суудлын автомашины жолооч замын хажуугийн тусгаарлах хайлш мөргөж, жолоочийн амь хохирсон.
2021.09.09-ний өдрийн 15.50 цагт Өмнөговь аймаг аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 191, орон нутагт 94, улсын хэмжээнд 285 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.