Л.Нинжжамцыг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн даргаар томиллоо

2021 оны 09-р сарын 10 өдөр, 08 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ninj

Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллахаар боллоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм.
Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх