ТТАХНЭ: Ногоон хоолоор үйлчилж эхэллээ

2021 оны 09-р сарын 07 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
turiin

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь ISO9001:2015 стандартын шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд иргэд, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй нэвтрүүлж, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхээс гадна тэдний эмчилгээний үр дүнг сайжруулах шимт бодисыг агуулсан өвөрмөц технологиор бэлтгэсэн өөрийн брэнд эмчилгээний “Green food” буюу “Ногоон хоол”-ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэвтрүүлэн хэвтэн эмчлүүлэгчиддээ үйлчилж эхэллээ.
Тус эмнэлэг нь нийт ажилтан, алба хаагчдынхаа дунд “Ногоон хоол-Эрүүл мэнд” уралдааныг зохион байгуулж, нийт 24 тасаг, албад 90 гаруй нэр төрлийн хоолноос шалгаруулан эмчилгээ, зөв зохистой эмчилгээний хоолны 1 өдрийн цэсийг гарган нэвтрүүлж байна. Энэхүү хоолны цэсийг 7 хоног бүрийн Пүрэв гарагт олгож, иргэд, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч санал хүсэлтэд нийцүүлэн ажиллахаар зорьж байна.

Дашрамд дурьдахад тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчиддээ 2020 оноос эхлэн иж бүрдэл хоолоор үйлчилж, тусгай зориулалтын өрөөнд савлан, давхар бүрт байрлах хоолны заалаар иргэдэд үйлчилж, халдвар хамгаалал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх