Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

2021 оны 09-р сарын 03 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240935120_342242010932972_9113780712359233231_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлон илэрхийлэв. Мөн дэлхий дахинаа тулгамдаад буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, залуучуудын эрүүл мэнд, боловсролын асуудлаар хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргээд, Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Мөн үндэсний урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлтэй холбогдуулан тогтвортой хөгжил, экосистем болон хүрээлэн буй орчин, хүүхэд залуучуудыг дэмжих зэргээр хамтран ажиллахаа нотлов.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран НҮБ-ын гишүүн болсны түүхэн ач холбогдлыг олон нийт, тэр дундаа хүүхэд, залуучуудад таниулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх