9 сардаа багтааж Баянзүрх дүүрэг 3 төрлийн өглөөний гудамжтай болно

2021 оны 08-р сарын 31 өдөр, 09 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240783384_382576500160842_5926723247701446284_n
Та бидний хэлж заншсанаар 3 өндрөөс Арслантай гүүр хүртэл 3 төрлийн өглөөний гудамжийг 9-р сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
3 өндрийн талбайд “Бизнесийн гудамж”, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж 3 төрөл байх юм.
3 гудамжны хувьд 3-уулаа өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц Зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, Өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийгдэнэ.
“Өглөөний гудамж” хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах.
Үүнд Аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс Аж ахуй нэгжүүд бүгд дэмжээд өгөөрэй гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх