“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулна

2021 оны 08-р сарын 30 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image_50427649

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын гэрчилгээ эзэмшигч 16 дахь аж ахуйн нэгж болсон. Үүний хүрээнд ХАБЭА-н мэдлэг олгох 11 төрлийн сургалтаа чадамж, хандлагыг хослуулан шинэчлэх шаардлага тулгараад байна. Сургалтын хөтөлбөр боловсруулахын тулд ХАБЭА-н сургалтын багш нар болон,  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 30 гаруй багш нар, үйлдвэрийн ХАБЭА-н  инженерүүд танхим цахим хосолсон онол арга зүйн 3 өдрийн сургалтанд хамрагдлаа. Сургалтын үеэр олж авсан мэдлэгээ ашиглан сургагч багш нар хамтран 1 сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр шинээр боловсруулах юм.

Коронавирусын тархалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад ХАБЭА-н сургалтуудыг цахим хэлбэрт шилжүүлэн мэдлэг олгох E-learn цэсийг дотоод сүлжээнд байрлуулан ажилчдад нээлттэй байдлаар түгээж байна. Мөн E-test цэсээр орж хүссэн цагтаа мэдлэгээ дээшлүүлж, шалгуулах боломжийг бүрдүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сургалтуудаар ажилтнуудад 10%-ийн мэдлэг олгодог байсан бол чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажилтны олж авах мэдлэг 80% болж өснө гэсэн урьдчилсан тооцооллыг хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс гаргажээ.

Э.Мөнх-Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх