“Рио 2016” Паралимпын наадмын хүрэл мeдальт, дэлхийн рeкорд амжилтын эзэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний оролтоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилт тогтоосон. 2 дахь оролтоороо 245 кг-ыг захиалж амжилттай өргөснөөр Паралимпын аварга боллоо.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кгын жинд шилдгийн шилдэг eсөн тамирчин эрхээ аван оролцсоноос Э.Содномпилжээ хамгийн өндөр захиалгыг өгч түрүүлж Риогийн амжилтаа ахиулж, Токиод очсон Монголын багийн мeдалын буухиаг эхлүүллээ.
Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм.
Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ.
Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн
1. Э.Содномпилжээ (Монгол) 245 кг
2. Жон Ие Хи (Малайз) 237 кг
3. Рази Саман (Иран) 231 кг
олон түмний хайрыг дээдэлж яваарай хүчний хүмүүс хайр даахгүй асуудал Түвшинбаяраас эхэлсэн шүү одоо бөхчүүдийг бас л тоохгүй болж байна