ДЭЛХИЙН БАНКНЫ санхүүжилтээр 2-3 сая тун вакцин хадгалах боломжтой “ҮНДЭСНИЙ ТӨВ АГУУЛАХ“ ашиглалтад орлоо

2021 оны 08-р сарын 26 өдөр, 15 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
x0xhk

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Короновируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжүүлсэн ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төвийн нээлт өнөөдөр боллоо.

КОВИД-19 цар тахал бүс, нутаг төдийгүй, дэлхий дахинаа тархаж олон зуун сая хүний эрүүл мэнд амь насыг сүйтгэж, улс орны эдийн засагт ноцтой хохирол сүйрэл авчирч буй энэ цаг үед Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад Короновируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн КОВИД -19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Монгол улсын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байна.

Arslan.mnМонгол Улсын Засгийн тавьсан хүсэлтийн дагуу Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр тус төсөлд нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг батласан. Тус төслийн санхүүжилтээр ХӨСҮТ-д 9.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар

  1. 5,864,342,400 төгрөгийн (2,057,664 ам доллар) ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахыг барилга
  2. 2,590,528,134 төгрөгийн (908,957 ам доллар)  өртөг бүхий арван мянга гаруй эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл Үүнд: 40,20 метр квадрат хүйтэн  өрөө нийт 10 ширхэг, хүйтэн өрөө эсвэл хөлдөөгчийн өрөөний хүчдэлийн хэлбэлзлийг бууруулах зориулалттай, хүчдэлийн тогтворжуулагч 10 ширхэг, 52,5 литрийн багтаамжтай хөргөгч 127 ширхэг, 52,5 болон 300 литрийн багтаамжтай 80 ширхэг хөргөгч, хөлдөөгчийг иж бүрдэл  сэлбэгийн хамт хүлээлгэн өгсөн
  3.  688,369 төгрөгийн хүчилтөрөгчийн бичил үйлдвэр,
  4. 419.731 төгрөгийн дараах тоног төхөөрөмжүүдийг: Ларингоскопийн иж бүрдэл 1 ш, Бөөр орлуулах эмчилгээний төхөөрөмж-3ш, Бүрэн автомат автоклав-1ш, Нүүрстөрөгчийн давхар исэлийн инкубатор -1ш, Аюулгүйн кабинет II зэрэглэлийн-1ш, Центрифуг, 4500-16000 эргэлттэй-1ш, Ширээний центрифуг, 200-13500 эргэлттэй-1ш, Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт 2 ш, Хүчилтөрөгчийн үйлдвэр 1ш, Ларингоскопийн иж бүрдэл 2 ш, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 ш, Өндөр урсгалын хүчилтөрөгчийн аппарат 3ш, ялган дүйх шинжилгээний урвалж, оношлуур 1920, Бодит хугацааны гинжин урвалын шинжилгээний урвалж, оношлуурын иж бүрдэл 3000ш тус тус хангаад байна.

Arslan.mnҮүнээс гадна Монгол улсын хэмжээнд хүйтэн хэлхээний нөөцийг бэхжүүлж 34 ш 300 литрийн хөргөгч, 64 ширхэг хөлдөөгч, 500 ширхэг 52 литрийн хөргөгч, 43 болон 126 цаг температураа хадгалдаг вакцин тээвэрлэх хайрцаг 3,4 литрийн хайрцаг 2400 болон 18 литрийн хайрцаг 580 ширхэг, Температур бүртгэдэг зөөврийн төхөөрөмж 6500 ширхэг, хүчдэл тогтворжуулагч 500 ширхэг зэрэг тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.

Тус агуулах ашиглалтад орсноор -2-8 хэмд хадгалах хөргөгчийн багтаамж 3 дахин, -15-20 хэмийн хөлдөөгчийн багтаамж 6 дахин, хуурай агуулахын багтаамж даруй 6-8 дахин нэмэгдэж байгаа билээ. Ингэснээр Монгол улсын бүх хүн амыг товлолт болон КОВИД-19-ийн вакцинаар нэг дор дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцинийг хадгалах боломжтой болж байгаа юм. Монгол улсын хүн амын тоо 20 саяд хүрсэн ч товлолын вакциныг бүрэн хадгалах багтаамжтай төв агуулахтай боллоо.

Arslan.mnМонгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед вакциныг хадгалах агуулахыг олон улсын стандартын түвшинд цаг хугацаандаа, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүчээ дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид болон төслийг гүйцэтгэсэн НҮБ-ийн хүүхдийн сангийн хамт олонд  талархал илэрхийлье.
Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх