Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцоогүй 170 шалгуулагч байна

2021 оны 08-р сарын 26 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240785199_4401751359886649_3615997369323242336_n

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 26-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид хамтран “Их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл”-тэй холбоотой мэдээлэл хийлээ.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ:

2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлсний 36783 нь шалгалтад оролцсон бол 170 /нийслэлд 94, орон нутагт 76/ нь коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй байна. Эдгээр шалгуулагчдаас 2021.09.02-05-ны хооронд шалгалт авна. Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байна.

Их, дээд сургууль, коллежид элсэлчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог дараах байдлаар тогтоож өгсөн.

– Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

– Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

– Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй болсон.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СТАТИСТИК:

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай. Тодруулбал:

-37 их сургууль,

-45 дээд сургууль

-3 коллеж,

-3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургууль, коллежид нийт 147,293 суралцагч суралцаж байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДАЛ:

Их, дээд сургуулийн багш ажилтны 60 гаруй хувь вакцинд бүрэн хамрагдсан. Оюутан, суралцагчийн 90 орчим хувь вакцины хоёр дахь тунгаа бүрэн хийлгэсэн.

Нийт 71 дотуур байрнаас коронавируст халдварт цар тахлын эмчилгээний нөхцөлд ашиглаж байсан 8 дотуур байрыг чөлөөлж, бүрэн ариутгал хийгдсэн.

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр өмнөх оны хичээлийн жилтэй адил байна. Нэг кредитийн төлбөрийн дундаж хэмжээ бакалаврын түвшинд 75000-120,000, ахисан түвшинд 140,000-180,000 байна.

Боловсролын зээлийн сангаар жилд 18 мянган суралцагч үйлчлүүлж байна. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэргүүлэх чиглэлд оюутны хөгжлийн зээл, гадаад зээлийг үргэлжлүүлэн олгоно. Дэлхийн шилдэг 100 их сургуульд шинээр элсэгчдэд тэтгэлэг олгохгүй.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх