ЭЕШ Монгол Улсын түүх хичээлээр эхэллээ

2021 оны 08-р сарын 19 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
239913292_4380542878674164_8513829859418192236_n

“Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан хичээл, сургууль энэ жилээс орохоор болсон.  Тиймээс энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар зэрэг эхлэх гэж байна. Өнөөдрийн эхний шалгалт Монгол Улсын түүх хичээл байх юм. Мөн 14:00 цагаас Англи хэлний шалгалт явагдана. ЭЕШ өгөхөөр нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байгаа юм. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй.

Шалгуулагчдыг насны ангиллаар авч үзвэл

15-16 насны 27

17 насны 1,675

18 настны 25,082

19 ба түүнээс дээш насны 13,636  шалгуулагч байна. Эдгээрээс  хамгийн ахмад нь 58 настай иргэн аж.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх, жилдээ ганц удаа зохион байгуулагддаг шалгалт тул шалгуулагч та бүхэн хариуцлагатай хандахыг зөвлөж, Боловсролын үнэлгээний төвөөс дараах санамжийг гаргажээ. Тухайлбал, ​

  • Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
  • Автозамын түгжрэлийн тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
  • Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина.
  • Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
  • Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавал зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай/.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх