Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Өмнөговийн нутгаар, Маргааш өдөр Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг үргэлжилсэн бороо, Дорноговийн нутаг, Сүхбаатрын баруун хэсгээр усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 08 дугаар сарын 17-ны 20 цагаас 08 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.