Л.Энхмэндийг Монгол Улсын Соёлын элчээр томилов

2021 оны 08-р сарын 17 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC03377-1536x1013

Элчин сайд Т.Жанабазар Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.

Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад,  2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор иржээ. Тэрээр  Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999 – 2021 оны хооронд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан байна.

Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх