Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ

2021 оны 08-р сарын 13 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_20210813_142657263_20210813023131

Наймдугаар сарын 13-ны байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд  нийт 2573 хүнийг  “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийлээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм. Мөн тусгаарлах байранд эмчлүүлж буй 146, гэрээр эмчлүүлж байгаа 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх