640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр ашиглалтад орно

2021 оны 08-р сарын 06 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
234709814_2978398842437075_3783237993572971596_n

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна. Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг бөгөөд үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд оршин суудаг. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа  орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Тус сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны есдүгээр сард буюу хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх