Эрх баригч МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/ Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зургадугаар сард цахимаар хуралдсан МАН-ын бага хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргын орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа.
Өнөөдөр хуралдах Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, намын Их хурлын товыг товлох, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх аж.